Үйл явдал2 мин унших
Ц.Мөнхцэцэг: Боловсролын санхүүжилт Улаанбаатар хот ба орон нутагт ялгаатай байна

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
Ц.Мөнхцэцэг: Боловсролын санхүүжилтийн гол зарчим нь боловсрол эзэмших боломж хүн бүрд олгох явдал. Чанартай боловсрол эзэмших боломж тухайн хүний нийгэм- эдийн засгийн нөхцөл байдал, жендер, арьс өнгө, яс үндэс, хаана амьдарч байгаагаас хамаарах ёсгүй. Боловсрол эзэмшихэд нөлөөлөх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн нөлөө нь бодит байдалд бусад хүчин зүйлийнхээс ч илүү байдгийг улс орнуудын жишээ харуулдаг.
Гэтэл Боловсролын санхүүжилт Улаанбаатар хот ба орон нутагт ихэд ялгаатай байна. НЭГ СУРАГЧИД НОГДОХ урсгал төсвийн дундаж хэмжээ Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хотуудад БАГА, Булган, Говь-Алтай, Дундговь зэрэгт ӨНДӨР байна.

2019 оны байдлаар улсын хэмжээнд 374 сургууль хүчин чадлаас доогуур ажиллаж байгаагийн олонх нь сумдын сургуулиуд байгаа юм. Хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан нийслэл Улаанбаатартай ойр аймгуудын сумдын сургуулийн нэг анги дүүргэлт Улаанбаатар хотын сургуулиудынхаас хэд дахин цөөн буюу 10-15 сурагчтай байгаа нь бодит үнэн.
БШУ сайд удаа дараа боловсролын санхүүжилтыг эргэн харна, school mapping хийнэ гэж мэдэгдэж байгааг дэмжиж байгаа.
Говийн 4 аймгийн хувьд Говьсүмбэр аймгаас бусад аймгуудад дотуур байрны хүрэлцээтэй асуудал гарахгүй гэсэн дүгнэлт БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ШИНЖИЛГЭЭ: ХАНДЛАГА БОЛОН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ. НҮБХХ-ийн 2021 оны судалгаанд байгаа. Тийм учраас эдгээр аймагт дотуур байр барина гэж орж ирсэн төсвийг танах ёстой гэжээ.