"Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" нээлттэй хичээлийн уралдаан зарлажээ
2021.11.18

"Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" нээлттэй хичээлийн уралдаан зарлажээ

"Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" нээлттэй хичээлийн уралдааны бүртгэл дуусахад 2 хоног үлджээ. Уг уралдааныг Монголын Эмнести Интернэшнлээс санаачилж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуультай хамтран зохион байгуулж буй. Эл уралдааныг улсын хэмжээнд зарлаж байгаа бөгөөд үүнд оролцох хүсэлтэй багш бүрт нээлттэй аж. 

Тус уралдааны гол зорилго нь Олон улсын хүний эрхийн өдрийг /12 сарын 10/ тохиолдуулан НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн "Бага дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх" зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн хичээлийг амьдрал, хэрэглээ, хүний эрхтэй холбон багш нарын арга зүйг дэмжих, суралцахуйн үйл явцад хүний эрхийн үзэл санааг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.  

Нээлттэй хичээлд тавигдах ерөнхий шаардлага 

  • Тогтвортой хөгжил болон хүний эрхийн үзэл санааг ЕБС-ийн аль нэг хичээлийн агуулга, арга зүйн практик хэрэглээнд тусгасан байх 
  • Ковид-19 цар тахлын үед хүүхдийн сурч боловсрох эрх, багш сурагчдад тулгарч буй сэтгэл зүйн асуудлыг харгалзаж, шийдэл хайж хичээлээ бэлтгэх 
  • Багшид болон сурагчид зориулсан ажлын заавар, ашиглах материал болон нэмэлт мэдээллийг тусгасан хичээлийн хөтөлбөртэй байх
  • Ажлын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байх 

Дараах холбоосоор нэвтэрч, нээлттэй хичээлийн уралдаанд бүртгүүлээрэй. 

https://forms.office.com/r/Dy2jqHdMui