Г.Амартүвшин: Соёлын бүтээлч салбараа татвар болон төрийн дэмжлэгээр өөд нь татах хэрэгтэй
2021.11.29

Г.Амартүвшин: Соёлын бүтээлч салбараа татвар болон төрийн дэмжлэгээр өөд нь татах хэрэгтэй

Өнөөдөр Соёлын яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал"-ыг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач Д.Лхамжав нар оролцож, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг чиглүүлэн явууллаа.

Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбгэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин онцолсон юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Эдийн засгаа солонгоруулахад соёлын бүтээлч салбарын үүрэг оролцоо их гэж харж байгаа. Ковид-19-ийн эерэг нөлөө гэвэл хөл хорионы нөхцөл байдал дунд бүтээлч салбар их хөгжсөн. Манай улсын хувьд дэлхий даяар өрнөж буй уг өөрчлөлт, тэлэлтийн нэг хэсэг болох нь нэн чухал. Бид ирээдүйн экспортынхоо эх үүсвэрийг зөвхөн газрын баялаг биш бусад салбаруудаас олдог болох шаардлагатай. Үүнд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын бүтээлч салбар байж болно. Гэхдээ бид зөвхөн уриалах нь хангалттай биш учир бодлогоор дэмжих шаардлагатайг саяны судалгаанаас харж болно. Бусад орны туршлагаас харвал соёлын бүтээлч салбар нь төрийн болон төсвийн дэмжлэгтэй явж байна. Бид ч гэсэн Засгийн газар, УИХ, хууль эрх зүйн хувьд дэмжих хэрэгтэй нь харагдаж байна. Потенциалийн хувьд салбараа хангалттай гэж дүгнэж байна.

Авьяас чадвартай залуус гээд энэ салбарт ажиллаж буй хүмүүс хангалттай байна. Санхүү мөнгөний хувьд зөвхөн мөнгөөр ивээн тэтгэх бус татвар болон төрийн дэмжлэгээр өөд нь татаад явах хэрэгтэй. Маш том боломжийг бид цаг алдалгүй хурдан хийх тусам дэлхий даяар өрнөж буй зүйлийн нэг хэсэг нь болж явах боломжтой гэлээ.

Мөн Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой юм. Иймд Улсын Их Хурлаас нийгэмд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батлан гаргах хэрэгцээ шаардлага бий болоод байгаа бөгөөд Соёлын бүтээлч салбарын хөгжлийг тодорхойлох хуулийн төсөлд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараах таван төрлийн дэмжлэг буюу үүнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг, судалгаа хөгжлийн дэмжлэг, кластераар хөгжүүлэх дэмжлэг, хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн дэмжлэгийн талаар тусгагдсан байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар өөрийнхөө хөгжлийн жамаар хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.