УБ хот 3.132 сая төгрөгөөр тохижилт хийгээд байна
2009.08.27

УБ хот 3.132 сая төгрөгөөр тохижилт хийгээд байна

Энэ жилийн тохижилтын ажлын нэгдүгээр шатны үр дүнг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас гаргажээ. Нийслэлийн 370 жилийн ойд тохижилтын ажлуудаа чиглүүлсэн бөгөөд хотын хэмжээнд нийт 5.4 тэрбум төгрөг төсөвлөснөөс 3.132 сая төгрөгөөр тохижилт хийгээд байна. Эхний найман сарын байдлаар нийслэл, дүүргийг хамарсан нийт 215 обьектыг засч тохижуулжээ. 169 мянган метр квадрат талбайг цэцэрлэгжүүлэн , 90.3 мянган метр квадрат газрыг зүлэгжүүлсэн бол 6.6 метр квадрат газарт цэцгийн мандал байгуулсан байна.

Мөн 28.1 мянган ширхэг тод шинээр тарьж, 127.4 мянган ширхэг сөөг суулгасан байна. Үүнээс гадна 53 хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, шинээр байгуулжээ. Энэ жилийн тохижилтын ажилд зарцуулсан нийт хөрөнгийн 45 хувь буюу 1.410 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин дүүргийн төсвөөс 18 хувь буюу 547.6 сая төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагаас 1.069 сая төгрөг, 64.5 сая төгрөгийг иргэд, 42 сая төгрөгийг бусад хандив тусламжаар санхүүжүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.