2021.12.03
Үйлдвэрчний эвлэлийн санхүүчдийн уулзалт боллоо
Монгол улсад санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооны ажлын алба, гишүүн болон харьяа байгууллагуудын нягтлан бодогч нарын уулзалт /2021.12.03/-нд боллоо.
Уулзалтын үеэр Үйлдвэрчний эвлэлийн санхүүгийн сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны талаар МҮЭ-ийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийж, нягтлан бодогчид санхүү, бүртгэлийн хүндрэл бэрхшээл, ололт амжилтын талаар санал солилцон, дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэн гишүүний татвараа 100 хувь төвлөрүүлэн ажилласан байгууллагууддаа талархал дэвшүүллээ.
Мэргэжлийн ур чадвар гарган манлайлан ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд ҮЭ-ийн шагналаар шагнуулсан юм.
- МҮЭ-ийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны нягтлан бодогч Л.Норжмаа,
- МҮЭ-ийн холбооны "Хөдөлмөрийн алдар"-аар СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны нягтлан бодогч Д.Эрдэнэханд,
- МҮЭ-ийн холбооны "Хүндэт тэмдэг"-ээр СААГ-ын зохион байгуулагч Г.Наранжаргал, нярав М.Саранчулуун, ҮҮТ-ийн ерөнхий нягтлан бодогч У.Нарангэрэл нар тус тус шагнууллаа.