2-р амаржих газар нүүж байна
2009.09.14

2-р амаржих газар нүүж байна


Улаанбаатар хотын ууган амаржих газруудын нэг болох тус эмнэлэг 1959 онд байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш дорвитой их засвар хийгээгүйн улмаас амаржих газрын орчин төрөх эмэгтэйчүүдийг хүлээж авах шаардлага хангахгүй байна гэдэг шүүмжлэлд саяхныг болтол өртсөөр ирсэн. Үүнийгээ ч эх барих эмч нар нь хүлээн зөвшөөрдөг.

Эрүүл мэндийн сайдын 2009 оны есдүгээр сарын 10-ны өдрийн нүүлгэн шилжүүлэх тухай тушаалын дагуу тус амаржих газрын нүүдэл энэ сарын 11-нээс эхэлжээ. 2006 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Нийслэлийн II амаржих газар ямар нэг шалтгаанаар ийнхүү дөрөв дэх удаагаа нүүдэл хийж байгаа нь энэ.
Тус амаржих газар нь анх эмчилгээний дөрвөн тасаг, туслах хоёр хэсэгтэй байгуулагдаж байсан бөгөөд одоо 75 ортойгоор Нийслэлийн II амаржнх газар Сонгинохайрхан дүүргийн 49000 гаруй нөхөн үржихүйн эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг байна. Жилд 4000 гаруй эх төрдөг энэ амаржих газрыг салбарын сайд нь жил бүр нүүлгээд байдагт эмч, ажилчид нь тун ч дурамжхан байдаг бололтой. Тэгээд ч тэр үү, энэ талаар тодруулахаар II амаржих газрыг зорьж очвол ерөнхий эмч Б.Оюунханд нь мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Төрөх эхчүүдтэй ч уулзахыг зөвшөөрсөнгүй. Тэртэй тэргүй төрөх гээд ядарч яваа дараа дараагийн эхчүүд амаржих газрын нүүдэл суудлыг мэдэлгүй явдал чирэгдэлтэй учрах вий гэсэндээ мэдээлэл хүргэх гэсэн бидний ажлыг ойлгосонгүй юу ямартаа ч ерөнхий эмч бидэнд бухимдлаа илэрхийлсэн.

Юутай ч тус амаржих газраар үйлчлүүлдэг Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны төрөх болон жирэмсний эмгэгтэй эхчүүд энэ оны есүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын хоёрны хооронд Эх нялхсын эрдэм шинжилгээний төв (ЭНЭШТ) болон «Номун» эмнэлгээр үйлчлүүлэх болох нь. Ингэхдээ Сонгинохайрхан дүүр-гийн 9-19 дүгээр хорооны төрөх эхчүүд Баянгол дүүрэг, Модны хоёрт байрлах «Номун» эмнэлгээр, 1-8, 20-25 дугаар хороо буюу нийт 14 хорооны эхчүүд ЭНЭШТ-д үйлчлүүлэхээр болж байгаа ажээ.
Нийслэлийн II амаржих газ-рын нүүлгэн шилжүүлэлт энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр дуусах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.