2021.12.13

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалт боллоо

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулах сургалт Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.

Сургалтыг Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан нээж, нийгмийн түншлэгч талууд хамтарсан сургалт хуваарийн дагуу тус аймагт зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн сацуу зохион байгуулагч, оролцогч нарт ажлын амжилт хүссэн байна.

МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгаалал бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Өнөрбилэг, аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баярсайхан, Ажил олгогч эздийн холбооны зөвлөх С.Баяраа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зөвлөх Д.Хадхүү нар сургалтыг удирдан, аймгийн ХХҮГ, ГБХЗХГ, НДХ, аймгийн ҮЭ-ийн холбооны гишүүд, идэвхтэн сонгуультан, Ажил олгогч эзэд зэрэг 30 гаруй хүн хамрагджээ.

Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон зохицуулалтууд болон хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрх, Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт, Хөдөлмөрийн хяналт, удирдлага сэдвээр ХНХЯ-ны ХЭҮЗ-ийн зөвлөх Д.Хадхүү, Цалин хөлс, ажил амралтын цаг, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хариуцлага сэдвээр МАОЭНХ-ны зөвлөх С.Баяраа, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхэд ҮЭ-ээс анхаарах асуудлууд сэдвээр МҮЭ-ийн холбооны ХНХБТГ-ын мэргэжилтэн С.Өнөрбилэг, Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэдвээр ХНХДС-ын багш С.Хүрэлсодном нар тус тус мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариулж, харилцан санал солилцлоо.