2021.12.16
МҮЭХ-ноос мэдэгдэл гаргалаа
МҮЭХ-ноос мэдэгдэл гаргалаа.
МҮЭ-ийн холбооны XXIII их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 17-18-ны хооронд болох гэж байна.
Энэ үед хууль хүчний байгууллагууд үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шалгалт хийх нэрээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хооронд үл ойлголцол үүсгэж буй үйлдэл гаргаж буй нь хэт ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байна.
Ийн МҮЭ-ийн холбооны их хурлын өмнө зохимжгүй үйлдэл гаргаж, МҮЭ-ийн холбооны удирдлагуудын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Иймээс МҮЭ-ийн холбооны удирдлагуудын зүгээс тухайн хэрэг шалгалттай ямар нэгэн хамааралгүй бөгөөд хоёр нэр дэвшигч бие биеэ шалгуулахаар өгсөн мэтээр ойлгуулж байгааг ор үндэсгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.