МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооноос Монгол улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2021.12.16

МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооноос Монгол улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ

МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооноос Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалын ажилчдын асуудлаар Монгол улсын Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагад:

“... 2022оны 01 сарын 01-ний өдрөөс эдийн засгийн шинэчлэл нэрийн дор өөрчлөлт хийж төрийн үйлчилгээний бага тушаалын олон мянган ажилтнуудын хөдөлмөрлөх эрхэнд шууд халдаж байгаа хууль бус үйлдлээ таслан зогсоох;

...  гэрээт ажилтан нэрээр өөрчилж Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа, хөнгөлөлтийг эдлэх боломжгүй нөхцөлд хүргэн ... хөдөлмөрлөх эрхэнд нь ноцтой халдсан, улмаар нийгмийн түншлэлийн хүрээнд хүлээсэн үүргээ зөрчиж байгаа энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоох;

... хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр гаргасан шийдвэрийг түдгэлзүүлж, хүчингүй болгохыг шаардаж байна” гэжээ.