2021.12.20
МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчид тамга, гэрчилгээг нь хүлээлгэн өглөө
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар шинээр сонгогдсон ерөнхийлөгч С.Эрдэнэбатад байгууллагын гэрчилгээ, тамгыг албан ёсоор өнөөдөр /2021.12.20/ хүлээлгэн өглөө.
Х.Амгаланбаатараас МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт ерөөсөн юм.