Хөдөө аж ахуйн салбарт 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд
2021.12.21

Хөдөө аж ахуйн салбарт 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй билээ.

Түүний хувьд сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд анхаарч, санаачилга гарган ажилладаг.

Ховд аймагт ХАА-г эрчимтэй хөгжүүлж, аймгийнхаа төдийгүй улсын эдийн засгийг шинэ түвшинд гаргах тухайд онцлон ажилладаг С.Бямбацогт гишүүн цахим хуудсаараа дамжуулан ирэх 2022 онд Ховд аймгийн ХАА-н салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас хүргэсэн юм.

Тэрээр “Дундардаг биш ундардаг баялгийг бүтээгч ХАА-н салбарт 2022 онд дараах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

 “Шинэ Ховд-Үйлдвэр технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгууллаа. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой болно оо. Мөн Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, лабораторын барилга болон сумдад услалтын системүүд баригдана.

Хөрөнгө оруулалт тус бүрийг иргэдэд ач тусаа өгнө, нутаг орны минь хөгжилд хэрэгтэй юм шүү гэж өөриймсөг хандаж, гүйцэтгэл, тендерийг хуулийн дагуу шударга зохион байгуулж ажиллахыг яам, аймаг, байгууллага хариуцсан удирдлагуудаасаа хүсье.

Хөдөлмөрийг шүтэж, хөдөө аж ахуйг хөгжүүлж байж Ховдод мааь эдийн засгийн шинэ эргэлт бий болно” гэжээ.