2021.12.28
П.Энхбаяр иргэдийн 16 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 115 хүний амь насыг авран хамгаалжээ
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр нийслэлийн “Хөдөлмөрийн Аварга”-аар тодорлоо.
Ахлах ахлагч П.Энхбаяр нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа гамшиг осол, гал түймрийн 1170 удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 16 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 115 хүний амь насыг авран хамгаалсан юм