2021.12.31

Автозамын 621 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулжээ

Сонгинохайрхан дүүрэг 2021 онд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрснийг дүүргийн засаг дарга Н.Алтаншагай онцолж байлаа.

Тэрбээр, "Бид 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлгийг шинэчлэх, алслагдсан хороодын гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа" гэжээ.

Тодруулбал, Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1450 ширхэг гэрэлтүүлэг, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн санхүүжилтээр 6800 ширхэг гэрэлтүүлгийн ажил гэр хорооллын 31 хороонд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 18 хорооны 4204 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулсан. Харин 13 хорооны 2596 гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дуусаж, комисс ажиллуулах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд хүргүүлээд байна. Түүнчлэн авто замын 621 ширхэг нэмэлт гэрэлтүүлгийг бүрэн суурилуулсан байна.