2022.01.07

Б.Бейсен: Цахим хичээлийн хүртээмж орон нутагт хангалттай байгаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.07 / хуралдаанаар “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”-х Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажил үүргээ хүлээж авснаас хойш боловсролын шинэчлэл, тэгш хүртээмжийг засаж сайжруулахад сум багийн түвшинд хүрч, сайн ажилласан.

Хоёр жилийн хугацаанд цахим сургалтад шилжсэн. Сум багийн түвшинд хангалттай хүрч чадахгүй байна. Ялангуяа малчдын хүүхүүд. Интернет, телевиз, гар утасны хомдолоос үүдэн 10 хүүхдийн 4 нь цахим хичээлээ үзэж байна. ЕБС-ийн сурагчдын 46.7 Улаанбаатарт, 53.3 хувь орон нутагт сурдаг. 50-иад хувь сургалтын хоцрогдолтой байна.

Төвийн болон орон нутгийн хүүхдүүдийн сурлагын хоцрогдолыг харьцуулсан судалгаа бий юу?

Хоцрогдолыг хэрхэн, яаж арилгах вэ? Тусгайлан гаргасан хөтөлбөр бий юу?

Хоцрогдолтыг арилгахын тулд хэдэн төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн бэ?

Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд ЕБС-д сурч байна вэ, Үүний хэдэн хувь нь малчны хүүхэд байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Улсын хэмжээнд цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэчнээн тоног, төхөөрөмж хэрэгслээр хангав. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн хэл, эх хэлний хосолсон системээр сурдаг. Казах хүүхдийн эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангах тухай Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай зэрэгт тусгасан байдаг. Эх хэлний хоцрогдолыг арилгах тусгайлсан хөтөлбөр байна уу?

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.