2022.01.18

Н.Энхболд: Парламент хоорондын харилцаанд чухал ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Монгол Улсад төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байдаг. Тэгэхээр парламент хоорондын харилцаанд чухал ач холбогдол өгч ажиллаарай.

Гадаад Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд нар нийгмийн сүлжээнд төр засгийн бодлогынхоо эсрэг юм бичдэг. Тийм асуудал битгий гаргаарай. Амжилт хүсье.