Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо
2022.01.28

Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар өнөөдөр /2022.01.27/ Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ДХИС-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар Их сургуулийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын төслүүд болон сургалтын орчин, анги танхимыг танилцуулан, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал солилцлоо.



Энэхүү үйл ажиллагаад Их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм