Боловсрол, шинжлэх ухааны яам, Кембрижийн их сургуультай хамтран ажиллана
2022.02.14

Боловсрол, шинжлэх ухааны яам, Кембрижийн их сургуультай хамтран ажиллана

Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан.   Энэ санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны яам Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна.

  Цаашид бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр БШУЯ, Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг

Тус хамтын ажиллагааны хүрээнд:
 
Манай сургуулиудын математик, байгалийн ухаан, англи хэлний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгох
Төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгох
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах
Хөтөлбөрт суурилсан үнэлгээг боловсруулах, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүний чиглэлээр мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх
Олон улсын хөтөлбөрөөр үнэлгээ хийх, шалгалт зохион байгуулах төвийг байгуулж, бүх суралцагчид өөрийн хүсэлтээр Кембрижийн олон улсын шалгалт өгөх тэгш боломжийг бүрдүүлэх аж.
Боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд нийцүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.