Ажлын байрны зуучлалын чиглэлээр Олон улсын техникийн туслалцаа дэмжлэг авна
2022.02.24

Ажлын байрны зуучлалын чиглэлээр Олон улсын техникийн туслалцаа дэмжлэг авна

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Европын холбоотой хамтардаг СошиаХ+ байгууллагын Нийгмийн хамгааллын техникийн зөвлөх Мажана Брезатай өнөөдөр /2021.02.24/ уулзаж, хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Европын холбоотой хамтардаг СошиаХ+ байгууллагын Нийгмийн хамгааллын техникийн зөвлөх Мажана Бреза өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өгөөд МҮЭ-ийн холбоог танилцуулахыг хүслээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат,

  • МҮЭ-ийн холбоо 104 жилийн түүхтэй, улс төрийн нам, эвслээс хараат бус, ардчилсан, томоохон олон нийтийн байгууллага. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талын нэгийнх нь төлөөлөл болж хэлэлцээрт ордог. 14 салбар, нийслэл, 21 аймгийн ҮЭ-ийг эгнээндээ нэгтгэсэн, 230 гаруй мянган идэвхтэй гишүүн, 2300 гаруй анхан шатны хороотой.
  • 2 сарын өмнө МҮЭ-ийн холбооны 23 дугаар их хурал болсон. Миний бие ерөнхийлөгчөөр сонгогдсон. Бид тус хурлаар хөгжлийн зорилтуудаа тодорхойлсон.
  • Баталгаатай, аюулгүй ажлын байр, Хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдүүлэх, дундаж бүлгийн тоог өсгөх, Аюулгүй ажлын байр, эрүүл ахуйн асуудал, Дотоод хүний нөөцийн чадавхийг сайжруулах, түншлэлийг бататгах, Гишүүнчлэл нэмэгдүүлэх зэрэгт ач холбогдол өгч ажиллана.

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн гишүүнчлэлийн 30 хувийг МҮЭ-ээс эзэлдэг. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал ковид-19 цар тахалтай холбоотой хүндэрч байна. Бидний хувьд хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, албан бус салбарт ажиллагчдыг албажуулахад голлон анхаарч байна.
Энэ чиглэлээр төр засгийн зүгээс нэгдсэн бодлого, оновчтой шийдвэр одоогоор байхгүй. Төрийн байгууллагын орон тоо, бүтэц дутмаг санагддаг. Танай байгууллагатай хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Герман, Франц, Швед, Дани, Норвеги, Голланд, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын туршлага, оновчтой бодлогоос нэвтрүүлэх, хууль эрх зүйн тогтолцооноос судлах сонирхол байна.

Монгол улсад Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийх бэлтгэл ажил хийгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, бусад асуудалд МҮЭ-ийн холбооноос санал өгсөн. Ялангуяа ажилчдад ээлтэй хуультай болохын төлөө ажиллаж байна. МҮЭ-ийн холбоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрт Хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах, ур чадвартай болгох чиглэлээр ажиллах төлөвлөгөө бий. Засгийн газартай хамтрахаар хөрөнгө санхүүжилтийн хараат болчих талтай учраас өөр арга зам судалж байна гэв.

Ажлын байрны зуучлалын чиглэлээр 8 жилийн туршлагатай ажиллаж байгаагаа Мажана Бреза дурьдаад техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд баримталж ажилладаг зарчмыг танилцуулснаар уулзалт дууслаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn