2022.02.28
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллалаа
УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаж, Алтай хотынхоо иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Тэрээр,
- УИХ-ын чуулганаар баталсан хууль тогтоомжуудыг танилцууллаа.
- УИХ-ын гишүүний хувьд 2020-2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
- 2022-2023 онд Говь-Алтай аймагт Улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
- Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
- Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд хөдөлмөрчдөдөө тайлан сэтгүүлээ хүргэлээ.
Төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өглөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn