Цээл сумын шинэ суурьшлын бүсэд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг барилга баригдаж дууссан ч дэд бүтцийнх нь асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс сумын шинэ бүсэд стандартад нийцсэн, чанартай дэд бүтцийн ажлыг хийхэд анхаарлаа хандуулахаа энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Иргэдийн зүгээс суманд нь үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн зарим компани орон нутгийн хөгжилд огт хувь нэмрээ оруулахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байв. Уул уурхайн компаниуд байгалийн баялгийг ашиглаж байгаа бол нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн сум, орон нутгийнхаа хөгжилд заавал хувь нэмрээ оруулж байх ёстой. Тиймээс Цээлчүүдийнхээ санал хүсэлтэд үндэслэж, хамтран ажиллаж, сумын хөгжилд уул уурхайн компанийг татан оролцуулах ажлыг хийх болно гэдгээ тэрбээр мэдэгдэв.
Эх сурвалж: