НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Дундговьд ажиллав
2022.03.10

НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Дундговьд ажиллав

НҮБ-ын Хүүхдийн Сангийн  суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн, УИХ-ын агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг нар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ажиллав.

Энэ үеэр сумын Засаг дарга М.Баярсүх орон нутгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж,  уур амьсгалын өөрчлөлт орон нутагт хэрхэн нөлөөлж, ямар асуудлууд тулгамдаж байгааг танилцуулжээ.

Тус сумын төвийн ундны усны хатуулаг өндөр учраас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, өвчлөл их байгаа тул энэ нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьсан байна.

Уулзалтын үр дүнд Ус хангамж, ариун цэврийн хөтөлбөрийн ахлагч Н.Батнасан тус сумын цэвэр усны эх үүсвэрт цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурьлуулах,  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, ус цаг уурын өртөөг суманд байгуулах ажлыг дэмжихээ илэрхийлжээ.