Хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчид ар гэрийнхэнтэйгээ уулзлаа
2022.03.11

Хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчид ар гэрийнхэнтэйгээ уулзлаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг угтан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Чингис СООСЭ" олон улсын харилцааны сургуультай хамтран 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчдын ар гэрт тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг өнөөдөр /2022.03.11/ зохион байгууллаа.

Аяны хүрээнд Зэвсэгт хүчний 013, 311 дүгээр ангийн захирагч нар өдрийн чөлөө олгож, хугацаат цэргийн хоёр алба хаагч ар гэрийхэнтэйгээ баяр хөөртэй уулзсан юм.

НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагч нартаа удахгүй тохиох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ.