2022.03.02
УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж байна
Тэрээр өнөөдрөөс /2022.03.02/ Орхон аймгийн ард иргэдтэй уулзах уулзалтаа эхлүүлж байна.
Өнөөдөр Баян-Өндөр, Жаргалант сумын Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртынгол, Зэст багийн иргэдтэй уулзжээ. Уулзалтаар Эрдэнэт хотын ард иргэдийнхээ итгэлийг хүлээж, төрд төлөөлөл болон ажилласан хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.
Тэрээр “Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд маань олон иргэн хангалттай үнэлгээ өгч байна. Илүү их хичээж ажиллах болно. Мөн иргэдээс саналыг нь сонсоод өнгөрөх бус ажил хэрэг болгон хөөцөлдөнө” хэмээлээ.
Д.Батлут УИХ-ын гишүүнээр сонгогдож улсын төсвөөс боловсролын салбарт хөрөнгө оруулалт батлуулж, дараах ажлуудыг хийжээ. Үүнд:
- Булаг багийн 18-р цэцэрлэгийг 150 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөсөн
- Баянбулаг багийн 27-р цэцэрлэг ашиглалтад оров
- Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад оров
- Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл мөн ашиглалтад оров
- Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг тус тус ашиглалтад оржээ.