2022.03.14

“Зүрх мартахгүй” төсөл Эрдэнэт хотод ажиллаж байна

Төслийн багийнхан Эрдэнэт хотод ажиллах үеэр 110 орчим хүүхдэд хагалгаа хийх шаардлагатайг мэдэгдсэн байна. Үүнээс 17 хүүхэд нэн яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Батлут эдгээр 17 хүүхдийн хагалгааны зардалд дэмжлэг үзүүлэхийг “Ачит Ихт”, “Эрдмин” компаниудаас хүссэн байна. “Эрдмин” компани тодорхой зардлыг шууд удирдлагын эрх хэмжээний хүрээнд шийдэхээр болжээ. Мөн цаашид ТУЗ-ийн хуралдаа санал оруулж үлдсэн хүүхдүүдийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдэхээр болсон байна. Харин “Ачит Ихт” компани төв оффистоо хүсэлтийг уламжилна гэдгээ илэрхийлжээ.

Д.Батлут гишүүн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө санал хүлээж авсан дээрх компаниудад болон дэмжин ажиллаж буй орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийллээ.