2022.03.22

Казах түмний дундаас “Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан” төрлөө

Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр амжилтаараа нэрээ дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд Казахчуудын дундаас олноор төрөн гарсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ болж салбар салбартаа тууштай, үр бүтээлтэй ажилласан гавьяатай иргэддээ Төрийн дээд одон медаль гардуулж өглөө.

Төр засагтаа 40 гаруй жил ажилласан Ховд сумын иргэн Ш.Хамит 84 насандаа "Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

С.Бямбацогт гишүүн Казак түмэндээ урин дулаан цагийн эхлэл Нарны баяр-Хаврын баярын мэнд дэвшүүллээ.