2022.03.23

Ж.Ганбаатар: Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөрийн зээлийг ямар чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн хүрээнд Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Ямар төсөлд энэ зээлийг зарцуулах вэ? Зураг, төсөв гээд олон зүйлд зарцуулна гэсэн. ТЭЗҮ боловсруулна гэж олон төсөл боловсруулдаг, үр дүн гардаггүй. Гадаа аж ахуй нэгжүүд сөхөрч байна. Ийм хүнд нөхцөлд жижиг зардал санхүүжүүлнэ гээд 20 сая долларыг 5 жилийн хугацаатай зээл энэ нь одоогийн ханшаар 60-70 тэрбум төгрөг. Гэтэл бизнес эрхлэгчид эргэлтийн мөнгөгүй боллоо. Аж ахуй эрхэлж байгаа иргэддээ итгэл өгөх ёстой. Гэтэл төрийн ийм бодлого алга. Манай гадаад өрийн хэмжээ дээд цэгтээ тулсан ийм хүнд нөхцөлд энэ зээлийг авах шаардлага бий юу? 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn