Мод, ногоон байгууламжийг хэрхэн шийдэх, шийдлүүдийн гарц гаргалгааг олон талаас нь хэлэлцлээ
2022.03.29

Мод, ногоон байгууламжийг хэрхэн шийдэх, шийдлүүдийн гарц гаргалгааг олон талаас нь хэлэлцлээ

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ногоон хот-иргэний оролцоо" зөвлөгөөн боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод тарьж ургуулах 120 сая ширхэг мод, ногоон байгууламж, ухаалаг төлөвлөлтийг хэрхэн хийх, хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүдтэйгээ ямар хүрээнд хамтран ажиллах.

Иргэдээ урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын бодлогоор дэмжих болон мод тарих иргэдийн санал санаачлагыг урамшууллын системд хэрхэн шилжүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудал, шийдлүүдийн гарц гаргалгааг олон талаас нь хэлэлцэж байна.

Ирээдүйн хотын үнэ цэнийг бүтээх энэ томоохон хөтөлбөрийн хэрэгжилтэнд иргэний  оролцоо, төрийн харилцааг зохицуулсан ухаалаг зохицуулалт ус агаар шиг хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn