Олон улсын ойн өдөр тохиож байна
2022.03.21

Олон улсын ойн өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас 2012 онд ой, түүний үнэ цэнийн талаар олон нийтийн ойголтыг нэмэгдүүлэх, ойн хайрлан хамгаалах хандлагыг бий болгох чухал шийдвэрийг гаргасан.

Энэ жилийн хувьд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбумаар тоологдох мод”-ыг тарьж, ургуулах хөдөлгөөнийг өрнүүлсэн үетэй давхцсан түүхэн цаг үе юм. Манай орны ойн сан 18,3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12,9 сая га буюу нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй хувь эзэлдэг тул ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг.
Тиймээс бид Ногоон монголыг бий болгохын төлөө, “Ногоон тусгаар тогтнол”-ын төлөө хамтдаа хөдөлмөрлөцгөөе!

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn