Монгол, Британийн парламент дахь бүлгийн дарга уулзалт хийлээ
2022.03.29

Монгол, Британийн парламент дахь бүлгийн дарга уулзалт хийлээ

УИХ дахь Монгол, Британийн бүлгийн дарга Ч.Ундрам, Британийн парламент дахь Бүх намын Монголын бүлгийн дарга Ж.Грэй нар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Лондон хотод уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын парламент хоорондын харилцааны асуудлуудаар ярилцаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх санаачилгын хүрээнд санал солилцон, холбогдох зарим төлөвлөлтийг хийлээ. Энэхүү уулзалтад мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Элчин сайд Б.Энхсүх болон Британийн Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч, парламентын гишүүн Д.Кавчински нар оролцов.