2022.03.30
Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч хөндлөө
"Дэлхийн хүний эрхийн төлөв байдал" Эмнести интернэшнлийн тайлан 2021/22 /2022.03.29/ болж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат оролцож илтгэл тавилаа.
Ковид-19 цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцсэн эрүүл мэндийн зарим ажилтан ажлын ачаалал, хөдөлмөрийн тааруу нөхцөл, цалин хөлс болон өвдөж ядарсныг эсэргүүцэн жагссаны төлөө эрх баригчдын дарамтад өртсөн, Хүний эрхийг хамгаалагчдыг гүтгэх, хууль хүчний байгууллагаар шалгуулах, ажлаас нь халах зэрэг зөрчлүүд гарч байгааг онцлов.