2022.04.06

Ц.Даваасүрэн: Валютын нөөцөө нэмэгдүүлэхэд Монгол банк ямар бодлогын арга хэмжээ авахаар вэ?

УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Эм тариан дээр хомстол үүсвэл яах вэ. Тариалангийн компаниудыг дэмжих хэрэгтэй. Украины асуудлаас болоод ирэх жил улаан буудайн хомстолд орно. Иймд газар тариалангийн компаниудын улаан буудайг нөөцөд аваад, одоо түлш шатахуун хямдхан байгаа дээр авч өгөөд ,тариалалтан дээр нь дэмжээд өгвөл, гаднаас аврал эрснээс дээр байх. Дэлхий нийтээрээ гурил, будааны асуудал дээр хүндрэл үүснэ гэж харж байна.Шатахууны компаниудад валютын татаасны Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэглэсэн.Энэ бол цаг үеийн арга хэмжээ, өссөн валютыг хөөж гүйцэхгүй. Тэр үнээр аваад зарна, тэр үед шок болдог Тухайн үед Б.Жавхлан сайд Монголбанкны дэд Ерөнхийлөгч байсан.

Энэ бол төгс шийдэл биш, үүнийг бодоорой. Хүнсний компаниудад валютээр зээл олговол дараа нь эрсдэлд орохгүй юу,үүнийг бодоорой. Ханшны эрсдэлд орж магадгүй. Энэ асуудал 2024 он хүртэл үргэлжилнэ. Зэс, төмрийн хүдрийн үнэ буухгүй байж магадгүй, нүүрс бас унахгүй байх. Гэхдээ зөвхөн нүүрсний хамаарлаас салах хэрэгтэй. Гадаад харилцааны яам маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Гадаад харилцааны сайд ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn