2022.04.09
Н.Учрал: Жагсаал цуглаан хийх журмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн
Тэрээр энэ талаар дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
шинэ үеийн залуучууд маань эрүүлээр сэтгэж хоосон шүүмж гэхээс илүү бодитой санаачлага, шийдэл гаргаж төр засагтаа ажил хэрэгчээр хандаж буйд талархалтай байна. Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ хувиар хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хууль”-нд заасны дагуу Жагсаал цуглаан хийх журмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн байгаа.
Мөн 21 аймаг, 9 дүүргийн Социал демократ залуучуудын холбооны их хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн “Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг дөнгөж сая боловсруулж дуусан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлагаа гарган Засгийн газарт болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлэхээр боловсруулж дууслаа. Тус хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн санаачилсан НӨАТ-ын хуулийг дэмжин хамтран ажиллах болно.
2019 онд санаачлан 2021 оны 11-р сарын 3-нд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн Тэтгэврийн шинэчлэлийн эхлэл болох Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалыг багц хуультай хамтатган хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах ажлаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах үүрэгтэйн хувьд тасралтгүй, хариуцлагатай ажиллахыг хичээж ирлээ. Та бүхний маань дэмжлэг хамгаас чухал билээ.
НӨАТ, Нийгмийн даатгалыг ч тэр төсөв бүрдүүлдэг тогтолцоо болгон хувиргаж эргээд төлж буй иргэддээ ээлгүй өнөөгийн тогтолцоог өөрчлөх ёстойг шүүмжилж буй залуусын санаачлагыг ажил хэрэг болгохын төлөө хичээн зүтгэх болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn