2022.04.13
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаар ахлуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.12) хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.