УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа
2022.04.18

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлгийн ээлжит уулзалтаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нөлөөллийн бүлгийн санаачлагч С.Одонтуяа миний бие оролцож бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг сонсч шийдэл гарц хайхын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сургалтаар Бизнес эрхлэлтийг дэмжих нөлөөллийн бүлгийн зохицуулагч Б.Пунсалмаа "Mongol made" төслийг танилцуулсан. Эдийн засагч Т.Отгочулуу "Эдийн засгийн өнөөгийн байдал ба кивидизм"Хуульч Л.Дэлгэрмаа "Зээлийн эх үүсвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтаар бизнес хийх бүх талын боломжийн талаас гадна эмэгтэйчүүд өөрсдийн хийж байгаа үйлдвэр үйлчилгээ аж ахуйн туршлагаа хуваалцлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn