"U-90" хөтөлбөрөөс шалгарсан 15 сурагчдыг БНХАУ, БНСУ-ийн томоохон их дээд сургуульд 100%-ийн тэтгэлэгт хамруулна
2022.04.29

"U-90" хөтөлбөрөөс шалгарсан 15 сурагчдыг БНХАУ, БНСУ-ийн томоохон их дээд сургуульд 100%-ийн тэтгэлэгт хамруулна

УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд 3 үе шаттай англи хэлний "U-90" хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж байгаа билээ.

Ирээдүй хойч үеэ дэлхийн хэл болох англи хэлтэй болгож, өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар, дэлхийд өрсөлдөх Монгол залуусыг дэмжиж байгаадаа туйлын таатай байгаагаа илэрхийлдэг.

Тэрээр энэ ажлын хүрээнд 2021 оны 11-р сараас хойш 90 сурагчийг Америк багш нартай англи хэлний сургалтанд үнэ төлбөргүй хамруулж 2022,04,29-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч сертификатыг гардууллаа.

Дараагийн шатанд шалгарсан 40 сурагчаас шилдэг 15 сурагчийг дотоодын болон БНХАУ, БНСУ-ийн томоохон их дээд сургуульд 100%-ийн тэтгэлэгт хамруулна. Мөн нийт хөтөлбөрт хамрагдсан сурагч бүрд төлбөрийн хөнгөлөлт олгож тэтгэлэгт хамруулна.

Н.Учрал гишүүн "U-90" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа Эрдэм академи, Рояал академи, Сайн Учрал сан, Дэзэрэт ОУ-ын байгууллагын хамт олонд талархал илэрхийлллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn