Соёл эрдэм дээд сургууль Завхан аймагтай хамтран ажиллана
2022.04.23

Соёл эрдэм дээд сургууль Завхан аймагтай хамтран ажиллана

Япон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Соёл эрдэм дээд сургуулийг үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ноён Макихара сойчи-г УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хувь хүний хөгжлийн сургалтыг явуулах, Япон улсын ахлах сургууль болон Завхан аймгийн ерөнхий боловсролын сургууль хооронд хамтран ажиллах, багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ дашрамд Соёл эрдэм дээд сургууль Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Япон орон” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг хамтран зохион байгуулж буйд Б.Баярсайхан гишүүн талархсанаа илэрхийлж, уралдааны явцын талаар харилцан санал солилцлоо.