Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕБС-ийн төгсөгчдийг хүлээн авч уулзлаа
2022.04.07

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕБС-ийн төгсөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕБС-ийн төгсөгчдийг төрийн ордонд хүлээн авч, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Энэ удаагийн төгсөлтөд тус сургуульд нээн хичээллүүлж буй Д.Эрдэнэбаатар багштай Волейболын сургалттай 12б анги төгсөж байна.

Ж.Эрдэнэбат гишүүн эх орныхоо ирээдүй болсон сурагчдад удахгүй болох Элсэлтийн Ерөнхий Шалгалтдаа амжилттай оролцож, хүссэн мэргэжлээрээ суралцахыг хүсэн ерөөлөө.