2022.02.23

О.Цогтгэрэл гишүүн тойргынхоо ЕБС-иудын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн зарим сумдуудын ЕБС-ийн сурагчидтай уулзаж, ирээдүйн талаар ярилцлаа.

Завхан сумын сургуулийн ахлах (9-р) ангийнхан болон дотуур байранд суудаг сурагчидтайгаа уулзав. Ковидын улмаас удаан хугацаанд завсарлаад цугласан Завхан сургуулийн цонх нь скочтой, цан цохьсон хүндхэн нөхцөлд сурагчид сурч байна. Тус сургуулийг тохитой болгох төсөв батглагдсан, удахгүй тендер нь зарлагдах гэнэ.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн олонтой, эртнээс шашин номын соёл ихтэй Өмнөговь сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзав.

ЭЕШ-ын дүнгээр аймагтаа тэргүүлдэг нь хүүхдүүдийнхээ суурийг сайн тавьж өгдөгтэй, бага ангийн багш нарын чадвар сайн байгаатай холбоотой гэж тэд өгүүлж байна.

Сагилын сургуулийн багш, ажилчдын төлөөлөл, ахлах ангийнхантай уулзаж байх үеэр Book Challenge аяны батламж таарав.

Аймгийн 90 жилийн ойд зориулж олон нийтийн оролцоогоор аймаг, сумдын сургууль, номын сангуудын номын санг баяжуулахаар уг аяныг зохион байгуулсан байна.

О.Цогтгэрэл: Орлого, ажлын байрыг нэмэх шийдэл, санаачлагуудыг маань ирээдүйд үргэлжлүүлэх, үржүүлэх сурагчидтай уулзаж буй уулзалт Наранбулаг сумаар үргэлжилж байна.

Улаангом сумын 4-р сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалдаж өнгөрсөн, ирээдүй, ажил мэргэжлийн тухай ярилцав.