2022.02.15

146-р сургуулийн багш, сурагчдад зөөврийн компьютер гардууллаа

БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн 9-р хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувиар өнөөдөр 146-р сургууль дээр ажиллаа.

Сургуулийн захирал Д. Нямсүрэнгийн тавьсан хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалангийн хамтаар мэдээлэл зүйн танхимд ашиглагдах 15 ширхэг зөөврийн компьютерийг багш, сурагчдад хүлээлгэн өглөө.