Монгол улсдаа ганц байдаг геронтологийн үндэсний төв нь өнөөдөр 513 мкв талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна
2022.05.02

Монгол улсдаа ганц байдаг геронтологийн үндэсний төв нь өнөөдөр 513 мкв талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна

Монгол улсын хүн амын дундаж наслалт 2000 онд 63.7 байсан бол 2020 онд 70.4 болж уртасжээ. Нийт хүн амын 6.4 хувийг ахмад настнууд эзэлж байна. Энэ нь 2030 онд 12 хувь, 2050 онд 21.1 хувьд хүрэх төлөвтэй байна.

Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын шав нь 2011 онд Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт тавигдсан боловч одоо болтол баригдаагүй байна Монгол улсдаа ганц байдаг тус төв нь өнөөдөр нийт барилгын 40 хувь буюу 513 мкв талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Геронтологийн төв нь ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, оношилгоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, эмч эмнэлгийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, судалгаа шинжилгээ хийх зорилготой ажилладаг цор ганц байгууллага юм.

Ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтэн боловсон хүчин дутмаг байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn