Өрхийн эмнэлэгүүд халдвар эрт илрүүлдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болно
2022.04.21

Өрхийн эмнэлэгүүд халдвар эрт илрүүлдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болно

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Солонгос улсын Сөүл хотод "BBB" компанитай удаах уулзалт хийлээ.

Энэхүү компани нь Америк, Солонгос төвтэй томоохон групп компани юм. Уулзалт харилцан ашигтай хамтран ажиллахаар болсны нэг үр дүн нь 5-н төрлийн халдвар эрт илрүүлдэг хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжийг үнэ төлбөргүй манай улсын бүх "Өрхийн эрүүл мэндийн төв" буюу Өрхийн эмнэлэгүүдэд өгөхөөр болсон байна. Өвдсөн хойно биш эрт илрүүлэлт нь иргэдийн цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэх маш том давуу талтай.