2024.08.21
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 18 ӨЭМТ-д НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Баянзүрх дүүргийн 18 Өрхийн эрүүл мэндийн төвд 14 нэр төрлийн 70 ширхэг тоног төхөөрөмжийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Ч.Батзориг болон “Ашид буян” ХХК төлөөллүүд ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж тоног төхөөрөмж хүлээлцэх актад гарыг үсэг зурж хүлээлгэн өглөө.
Баянзүрх дүүргийн Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдаж иргэд эрүүл мэндийн төрөл бүрийн тусламж үйлчилгээг ойроос авах боломж бүрдэж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эдгээр тоног төхөөрөмжийг олгоход УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ихээхэн дэмжлэг үзүүлэн ажилласан тул эмч, эмнэлгийн ажилтнууд талархал илэрхийлж байлаа.
- Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
- Дефибрлятор
- Зөөврийн ЭХО аппарат
- Искра поток
- ПОТОК-1
- Хэт авиан оношилгооны аппарат /ЭХО/
- Билиметр /Нярайн шарлалтыг хэмжих хянах/
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
- Лазер эмчилгээний аппарат /милта/
- Биохимийн шинжилгээний хагас автомат анализатор /BIOSystems, BTS анализатор/
- Холигч /orbital shaker/
- Урвалж болон сорьцын хөргөгч /NW-YC75L жижиг ширээний/
- Цахилгаан бумба /H-3000/
- Биохимийн бүрэн автомат анализатор
- Хяналтын монитор
- Хатаах шүүгээ
- Биеийн жингийн индекс тодорхойлогч жин
- Микроскопи
- Судас тодруулагч /MS-VF500/
- Гематологийн аппарат
Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn