“BARILGA EXPO-2022” үзэсгэлэн, яармаг нээлтээ хийлээ
2022.04.29

“BARILGA EXPO-2022” үзэсгэлэн, яармаг нээлтээ хийлээ

Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулдаг “BARILGA EXPO -2022” үзэсгэлэн яармаг 2022.04.29-нд нээлтээ хийлээ.

Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, "Барилга МН", НХБХГ-аас хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн нь 2022.05.01-нийг хүртэл үргэлжилнэ. Нээлтийн арга хэмжээнд БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, тус төвийн Тэргүүн Дэд захирал О.Одбаяр, Барилга МН Ерөнхий захирал Г.Батсүх нар оролцлоо.

Үзэсгэлэн, яармагаас барилгын салбарт сүүлийн үед нэвтэрсэн шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд болон дотоодын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн, барилгын материалуудыг танилцуулж байна.