2022.05.06
"Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-гийн усан оргилуур 5 сарын 20-ноос хэвийн ажиллана
Сүхбаатарын талбайн усан оргилуур энэ сарын 20-ноос эхлэн хэвийн ажиллаж эхлэхээр боллоо. "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-гийн усан оргилуур нь төвийн шугамд холбогдсон гэдгийг холбогдох албаны хүмүүс тайлбарлаж байна. Бэлтгэл ажлыг хангах зорилгоор засвар үйлчилгээг хийж байгаа билээ.
"Нийслэлийн хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Усан оргилуур 5 секцтэй бөгөөд 300-450 тн ус орох багтаамжтай. Тэрхүү усыг дүүргэхэд 12-15 цаг шаардагдана. Туршилтын хугацаанд машинаар ус зөөж авчирч байсныг нийгмийн сүлжээнд тавьсан байсан" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn