Б.Баттөмөр: Манайх шиг мөнгөний бодлогоо хоёр, гуравхан хүнд бариулчихсан улс дэлхийн хаана ч байхгүй
Б.Баттөмөр: Нөлөө бүхий банкууд өөрсдөө IPO хийх сонирхолгүй байна.Цаана нь луйвар явагдаад байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
- ОУВС-гийн зөвлөмжөөр банкны IPO хийх хугацааг хойшуулах асуудлыг ЭЗБХ дэмжсэн. Тэд банкууд IPO хийхэд бэлтгэл хангагдаагүй байна гэж үзэж байгаа юм билээ. Учир нь банк IPO хийх дундаж хугацаа нь 5 жил. Харин манайх өнгөрсөн жил хуулийг нь баталсан. Хуулийн хугацаагаар IPO хийх хугацаа нь тулчихсан байна.
- Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, бүгдийг нь хавтгайруулж, хойшуулах нь үр дүнтэй арга биш. системийн нөлөө бүхий 5 банкны нэг нь ч гэсэн IPO-гоо хийх хэрэгтэй. Банкны IPO хойшлуулах тусам эдийн засагт сөрөг нөлөөтэй.
- Эдийн засгийн гажуудал мөнгөний бодлоготой холбоотой. Мөнгөний бодлого нь банкны тогтолцоотой уялдаатай. Жишээ нь Хаан банк гэхэд л 2 гэр бүлийн өмч байх жишээний. Худалдаа хөгжлийн банк 1 хүний, Голомт банк мөн л нэг хүний өмч. Манай улс шиг 2,3хан хүнд мөнгөний бодлогоо бариулчихсан улс дэлхийн хаана ч байхгүй.
- Хамгийн харамсалтай нь Монголын мөнгө хүрэх газраа хүрэхгүй байна. Шаардлагатай хүндээ очихгүй байна. Хувийн банкуудын мөнгө зөвхөн Улаанбаатарт эргэлдэж байна.
-