Шонхорын 500 хиймэл үүр барина
2009.10.19

Шонхорын 500 хиймэл үүр барина

Зэрлэг амьтан хамгаалах, менежментийн төсөл Монголд хэрэгжихээр болжээ. Энэ тухай Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Английн зэрлэг амьтдын зөвлөх компанийн төлөөлөл мэдээллээ. Хиймэл уүр байгуулан идлэг шонхрын уржлийг дэмжих зорилготой энэ төсөл хэрэгжсэнээр 2015 он гэхэд шонхрын тоо 500 хосоор нэмэгдэх аж. Тус төслийг суулийн дөрвөн жил Монголын төвийн бүсэд хийсэн туршилт, судалгааны ажлын ур дунд түшиглэн хэрэгжүүлэх болсноо холбогдох мэргэжилтнүүд энэ үеэр хэлсэн юм.

Уг ажлын хурээнд 5000 хиймэл үүр баригдах гэнэ. Арабын Нэгдсэн Эмират улсын "Falconers club"-ын ивээн тэтгэлэг болон Монголын БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжих энэ ажлыг Анг-лийн зэрлэг амьтдын зөвлөх компани, Монголын зэрлэг амьтдыг судлах, хамгаалах төв хамтран гуйцэтгэхээр болоод байгаа аж. Тухайлбал, төвийн бүсийн 20 гаруй сумын нутагт талбай тус бурт 250 уүр байгуулах аж.
Ер нь идлэг шонхроос гадна шилийн сар, начин шонхор, хон хэрээ зэрэг шувуу ч дээрх уүрэнд өндөглөх боломжтой аж. Эдгээр зуйл шувууд үлийн цагаан оготно, чичуулийг агнадаг тул судлаачид дээрх зүйл мэрэгчдийн тархацтай уялдуулан хиймэл үүр байгуулж буй нь энэ юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.