2022.05.23

Гидропоник буюу хөрсгүй тариалалтыг орон нутагт нэвтрүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Зүүн Лодой" ХХК-ийн захирал Ж.Лхагвапүрэвтэй уулзлаа. 

Тэрээр малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, малчдад энэхүү технологийг зааж сургах зорилгоор Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багт 1га газрын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Уулзалтын үеэр цаашид аймаг орон нутгийн хэрэгцээнд нийцсэн гидропоник технологийг нэвтрүүлэхэд шаардагдах хайрцаг, чийг агаарыг тэнцвэржүүлэгч орчин бүхий 3 ширхэг цогц контейнерын дэмжлэг үзүүлэн, холбогдох газарт нь уламжлан өгөхийг хүслээ.