Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа
2022.05.31

Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан сурагчид хүртлээ. Шилдгээр шалгарсан 26 сурагчийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга дарга Л.Буянтогтох нар гардуулав.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад хандан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс шилдэг сурагчаар шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Хүнийг насаар биш чадвар, амжилтаар дүгнэдэг болсон үе. Та бүхний цаашдын сурлага, урлаг, спортод өндрөөс өндөр амжилт хүсье. Хамгийн гол нь бусдад тусалдаг, нэгнээ хайрладаг байгаарай” хэмээв.

“Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорсон. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон хотын олимпиадад тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг “Шилдэг сурагч” шагналаар шагнасан юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох “Өнөөдөр шилдгээр шалгарсан сурагчид ихэвчлэн төгсөх ангийн болон ахлах ангийн хүүхдүүд. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 340 мянган хүүхэд суралцдаг бөгөөд энэ жил төгсөх ангид 14.211 сурагч байна. Эдгээр сурагчаас шалгарч шилдгээр шалгарсан та бүхэнд дахин дахин баяр хүргэе. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ сонгоорой” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Шагнал авсан сурагчдын сэтгэгдлийг хүргэе.

Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын алтан медальт, 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Цолмон:

-Шагнал авах тухайгаа өчигдөр сонссон. Энэ олон мянган хүүхдээс “Шилдэг сурагч”-аар шалгарсандаа маш их баяртай байна.

Түүхийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт, 20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Батмэнд:

-Өчигдөр түүхийн багш маань “Маргааш НЗДТГ руу явна шүү” гэж хэлсэн. Нийслэлийн 14 мянга гаруй төгсөх ангийн сурагчдаас “Шилдэг сурагч” шагналыг авна гэдэг бол маш ховор тохиол гэж бодож байна. Өөрөөрөө маш их бахархаж байна.

Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын алтан медальт, 87 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Дөлгөөн:

-Өнөөдөр ийм шагнал авна гэдгээ огт мэдээгүй. Багш маань маргааш энд ирээрэй гэхэд нь хүүхдийн баярын бэлэг авах байх гэж бодсон. Гэтэл ийм том шагнал авсандаа үнэхээр баяртай байна. Аав, ээжийнхээ нэрийг дуудуулаад, амжилтаа дуудуулаад шагнал авсан мэдрэмж хамгийн гоё байлаа. Эндээс гараад хамгийн түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ шагналаа хуваалцмаар байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ

“ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛ ХҮРТСЭН СУРАГЧДЫН НЭРС

Овог, нэр

Сургууль

Үзүүлсэн амжилт

1.      

Орхоны Тэмүжин

“Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, улсын олимпиадын алтан медальт

2.      

Баярмагнайн Гэрэл

“Сэлбэ” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, хотын олимпиадын алтан медальт

3.      

Алтанхуягийн Ирмүүн

“Хобби” сургуулийн 132 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

4.      

Эрдэнэбаатарын Бодьхүү

“Шинэ-Үе” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Биологийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл, улсын олимпиадын алтан медальт

5.      

Энхтүвшингийн Тэргэл

“Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Биологийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, хотын олимпиадын алтан медальт

6.      

Болорын Пүрэвбадрал

1 дүгээр сургуулийн 12 дугаар сургуулийн сурагч

Биологийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

7.      

Цогтгэрэлийн Сайханбилэг

“Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгөн медальт

8.      

Отгонбаярын Батмэнд

20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Түүхийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт

9.      

Баасанцогтын Цолмон

11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын алтан медальт

10.   

Төмөрбаатарын Дөлгөөн

87 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын алтан медальт

11.   

Бат-Эрдэнийн Бэлгүтэй

“Орхон хасу” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Газарзүйн хичээлийн хотын олимпиадын алтан медальт

12.   

Батцэнгэлийн Мөнхцэлмэг

1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадын алт, хотын олимпиадын алтан медальт

13.   

Бат-Амгалангийн Билэгдэмбэрэл

11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Математикийн хичээлийн улсын олимпиадын алтан медальт

14.   

Дэлгэрдалайн Энэрэлт

“Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл, улсын олимпиадын алтан медальт

15.   

Батбаярын Билгүүн

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Физикийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, хотын олимпиадын алтан медальт

16.   

Отгочулууны Анирчулуун

“Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Физикийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

17.   

Энхболдын Барсболд

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Физикийн хичээлийн улсын олимпиадын алтан медальт

18.   

Батсүхийн Бат-Эрдэнэ

“Нэйст эдүкэйшн” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Мэдээллийн технологийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт

19.   

Энхбаатарын Жангар

“Нэйст эдүкэйшн” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Мэдээллийн технологийн хичээлийн улсын олимпиадын алтан медальт

20.   

Болдын Хүслэн

33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Орос хэлний хичээлийн хотын олимпиадын алтан медальт

21.   

Очгэрэлийн Буяндэлгэр

“Томүжин” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Орос хэлний /гүнзгий /хичээлийн хотын олимпиадын алтан медальт

22.   

Одгэрэлийн Намуунбилэг

23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Орос хэлний хичээлийн /гүнзгий/ улсын олимпиадын алтан медальт

23.   

Шинэзулын Билгүүдэй

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Мэдээлэл зүйн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

24.   

Цэнгэлийн Тайхар

“Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

25.   

Лувсандоржийн Оргилболд

“Орчлон” сургуулийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадад багийн дүнгээр 3 дугаар байр

26.   

Ууганбаярын Цэнгүүн

“Орчлон” сургуулийн сурагч

Мэдээлэл зүйн хичээлийн олон улсын олимпиадад багийн дүнгээр 3 дугаар байр