НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захиралтай уулзлаа
2022.06.07

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захиралтай уулзлаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Коминитэй уулзлаа. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дахин уулзах завшаан тохиолдсонд талархаж байгаагаа илэрхийлээд түүний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал үр дүнтэй болсныг онцоллоо.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээллийг өгч энэ талаар олон улсын туршлагын талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сантай 0-2 насны хүүхдийн хөгжлийг дэмжих, “Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын цогц сүлжээ”-г бий болгох, эцэг эх, асран хамгаалагчийн боловсролыг дэмжих, бага насны хүүхдийг асран хамгаалах гэсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлсэн 200 гаруй ариун цэврийн байгууламж болон Монгол Улс ашиглалтад оруулсан WASH facility талаар санал солилцож Монгол Улс 2023 он гэхэд нүхэн жорлонг хлах зорилт тавин томоохон ажил эхлүүлсэн тухай мэдээлэл өглөө