2022.06.13

Цусны донорын Дэлхийн өдрийг манай улс 18 дахь жилдээ зохион байгуулна

ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил "Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдад амьдрал бэлэглэе” уриад дор дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү уриан дор Төв аймгийн Зуунмод хотод өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ц.Туваан оролцож эрдэнэт хүний алтан амийг аврах үйлсэд өөрийн халуун цусаа хандивлан байдаг нийт цусны донорууддаа талархал илэрхийлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Зуунмод сумын хэмжээнд 428 цусны донор байдгаас 84 нь Хүндэт донор, гурав нь Хөдөлмөрийн хүндэт медальт донор, Шударга журам медальт донор нэг, 70-аас дээш насны хоёр донор байдаг байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn